Get Adobe Flash player

Нэвтрэх



Ургийн алтан хэлхээний өнгөрсөн, ирээдүйг холбогч нь гэдгээ ухаарсан хүн л амьдралд хариуцлагатай хандаж, зөв амьдрахыг хичээдэг. Ингэж хичээсэн хүний амьдрал үргэлж өөдрөг байдаг.

ГОЛЛАНДЫН ИРГЭД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭЛЭЭ

 

П.Н. Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт “Дэлхийн хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг”-ийн гишүүн, Голланд улсын иргэн Paul Kranendonk өөрийн хамтрагч Ad van der Linden болон Ernst Delwel нарын хамт тархи, нуруу нугасны хагалгааны хамгийн сүүлийн үеийн микроскоп бэлэглэлээ. Энэхүү микроскоп нь тархины хавдар, тархины цүлхэнгийн мэс засал болон бусад нарийн мэс ажилбарт өргөн хэрэглэгддэг чухал төхөөрөмж юм. Paul Kranendonk анх 1998 онд ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд төрөлжсөн сувиллын багшаар ажиллаж байгаад өөрийн гэр бүлийн хамт 2010 онд дахин ирж таван цэцэрлэгт тоглоом, мөн Говь-Алтай аймаг дахь “Энхийн зуун” эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр буцалтгүй  тусламж үзүүлж байжээ.

Paul Kranendonk өөрөө мэдрэлийн мэс заслын сувилагч бөгөөд өмнө нь Африк, Судан Пакистан улсад  ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.

Ийнхүү П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгийн хамт олон  тархи, нуруу нугасны хүнд өвчтэй хүмүүст хийх мэс ажилбарын эрсдлийг эрс багасгасан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй боллоо. Paul Kranendonk ирэх найм, есдүгээр сард дахин ирж бэлэглэсэн тоног төхөөрөмжийнхөө үйл ажиллагаа, үр дүнтэй дахин танилцах юм байна.

 

 

ХАТАН ГОЛОО АВРАХЫН ТУЛД ХАМАГ БӨӨ НАР ЗҮТГЭХ ХЭРЭГТЭЙ ГЭНЭ

 


Б.Галаарид (Далд үзэгдэл судлаач)

Цаг цагийн зөнч мэргэд болсон үйлийн учир шалтгааныг тайлан хэлж, болох гэж буй үйлийг угтан сонордуулсаар өдгөөг хүрсэн нь үнэн. Тэд хэдхэн цагаас хэдэн мянган жилээр тоологдох цаг хугацааны доторх үйл явдлыг угтан хэлж чаддаг. Хүн төрөлхтөн  Мишель Нострадамус, Иерусалимын Иоханн, Авель гэлэн, Ванга эмээ гээд эрт эдүгээгийн олон зөнчийг нэрлэж чадна. Тэд бол асар богино хугацаанд ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин хүссэн мэдээллээ авч чаддаг ер бусын чадвартнууд байсан гэдэг  нь тодорхой харагддаг. Өөрсдөө тэгж транст орохоос гадна дээд хүч шууд үйлчлэн зөнч үгсийг хэлүүлдэг тохиолдол ч бас олон байдаг.

Дэлгэрэнгүйг...

 

 

Сайтад зочилсон

Та манай дэх зочин боллоо.
first
  
last
 
 
start
stop